ОХУ-ын Буриадын “Азия филмз” компаниас найруулагч Б.Тамирын “Миний ах атаман” киног ОХУ-д гаргахаар бэлтгэж байна. Тус компанийн төлөөлөгч Б.Ангархаев “Энэ кино зодоон нүдээн, буудалцаан, дэлбэрэлт гээд үнэхээр боевик кино. Их мөнгө ч зарсан. Бид киноныхоо нэрийг нь сольж ОХУ-д гаргана. Учир нь Орост атаман гэдэг үг казахуудтай холбоотой болохоор үзэгчид тэдний тухай кино гэж андуурч магадгүй. Харин Монголд атаман гэж гэмт хэрэгтэн, зодоонч хунийг нэрлэдэг юм байна. “Ах дүү нар” гэж нэрлэх бодолтой байгаа” гэж мэдэгдсэн байна.
Монголын сүүлийн үеийн кинонууд ОХУ-д огт гараагүй бол “Миний ах атаман” кино анхны алтан хараацай нь болох юм. Одоо киног “Азия филмз” компанийн студид хөрвүүлж байна. Ирэх есдүгээр сараас ОХУ-ын кино театруудад гаргахаар төлөвлөж байгаа аж.
Г.Үжин
Сэтгэгдэл (1)