Өвөрмонголд хүчтэй аадар бороо орж, мөндөр буусны улмаас 10 сая ам.долларын хохирол учирч, 6 хүн амь үрэгдэж, 43 мянган хүн гэмтэж бэртжээ.
Орон нутгийн эрх баригчид аадрын улмаас гамшиг болсон бүс нутгаас 200 орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Мөн мөндөр 8 га гаруй тариаланг сүйтгэснээс 3 орчим га нь үр тарианы тариалан байсан аж. Одоогийн байдлаар Өвөр Монголд аврах үйл ажиллагаа явуулж тусламж хэрэгтэй байгаа хүмүүст хүрч ажиллаж байгаа аж.
Сэтгэгдэл (1)