Монголын хүндийн өргөлтийн холбооны 2015 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 7, 8-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Биеийн тамир, спортын газарт болох гэж байна.
Тэмцээнд оролцох баг тамирчид Хөвсгөл аймагт очсон байгаа бөгөөд өнөөдөр Техникийн зөвлөгөөн болж байгаа аж.
ТЭМЦЭЭНИЙ ЖИН:
Эрэгтэй: 56, 62, 69, 77, 85, 94, 105, +105 кг
Эмэгтэй: 48, 53, 58, 63, 69, 75, +75 кг
Тэмцээн Олон улсын хүндийн өргөлтийн дүрмийн дагуу нэг баг 15 тамирчинтай байх бөгөөд тухайн баг нэг жинд хоёр тамирчин оролцуулах эрхтэй аж.