Реалити шоуны од Ким Кардашьяны өөрийн сэлфи зургаас бүтсэн номоо өнгөрсөн тавдугаар сарын эхээр худалдаанд гаргасан.
Их Британийн Daily Mail сэтгүүлийн мэдээлснээр “Selfish” нэртэй энэхүү ном 9.97 ам.долларын үнэтэй бөгөөд өнгөрсөн гурван сарын хугацаанд 32 мянган хувь борлогджээ.
Түүнчлэн Amazon.com-ийн “Алдартнуудын гэрэл зураг” ангилалд байгаа номнуудаас хамгийн борлуулалт сайтай номоор тус ном шалгарсан байна. Гэхдээ Ким Кардашьяны ном чансаагаараа нэлээд доогуур буюу 2075-д бичигджээ.