Италийн Гадаад Хэргийн Сайд Паоло Жентилони Иран улсад хийх 3 өдрийн албан ёсны айлчлалаа эхлүүлээд байна. Тэрээр өнөөдөр Ираны нийслэл Тегеран хотноо тус улсын Ерөнхийлөгч Хассан Роуанид бараалхаж, уулзсан байна.
Иран улсад айлчилж байгаа Италийн Гадаад Хэргийн Сайд Паоло Жентилониг тус улсын Эдийн Засгийн Хөгжлийн Сайд Федерика Гуиди дагалдан хүрэлцэн ирсэн байна. Италийн сайд нарын энэ удаагийн айлчлалын гол зорилго нь хоёр улсын хооронд хийгдэх гадаад худалдааг өргөжүүлэх арга замуудыг эрэлхийлэхэд оршиж байгаа юм.
Италийн Гадаад Хэргийн Сайд Паоло Жентилони хэрэв Итали, Ираны хооронд гадаад худалдааны гэрээ байгуулж чадвал хоёр улсын харилцаанд аажим аажмаар өсөлт дэвшилт гарахад нөлөө үзүүлэх болно хэмээн хэлсэн талаар Тегеран хотын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд дурдсан байна. Италийн Гадаад Хэргийн Сайд болон Эдийн Засгийн Хөгжлийн Сайдын Иран улсад хийж байгаа айлчлалын бүрэлдэхүүнд тус улсын бизнесийн салбарынхан багтан ирсний дотор Италийн газрын тос, эрчим хүчний салбарын магнат болох И-Эн-Ай компаний төлөөлөгчид мөн хүрэлцэн ирсэн байна.