Олон мянган хүний амийг авч одсон эбола вирусын халдварын дэгдэлт намжаад удаагүй байгаа.
Гэтэл Гуйнеа болон Сьерра Леонд өнгөрсөн долоо хоногт хоёр хүнээс эбола вирусын халдвар илэрсэн талаар ДЭМБ мэдээлжээ.
ДЭМБ-ын ажилчид өнгөрсөн долоо хоногт халдвар авсан байж болзошгүй 30 хүнд шинжилгээ хийхэд хоёр нь эбола вирусээр өвчилсөн болох нь тогтоогдсон байна.
Гэхдээ сэжигтэй тохиолдлууд улам бүр нэмэгдэж байгаа тул вирус тархах аюулаас яаралтай сэрэмжлэх хэрэгтэй байгаа юм байна. Эбола вирус нь борооны улирал буюу наймдугаар сард дэгдэх магадлал өндөр байдаг аж.
Түүнчлэн Либер улс хоёр сарын өмнө вирусын тархалт зогссон хэмээн мэдэгдсэн боловч сарын дараа буюу борооны улирлын эхэн үеэр дахин эбола вирусын халдвар дэгджээ.
ДЭМБ-ын ажилтны мэдээлж байгаагаар эбола вирусын эсрэг вакцин нь их үр дүнтэй бөгөөд вакцин хийлгэсэн хүн 10 хоногийн дараа маш сайн дархлаатай болдог байна.