“Super Typhoon” хар салхи 220 км/цагийн хурдтайгаар Япон, Тайвань, Хятад улсыг чиглэж байгаа талаар АНУ-ын Цаг уурын хүрээлэнгээс мэдээлэв.
Японы удирдлагууд хар салхинаас сэргийлж олон мянган иргэнийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн бол Хятад, Тайванчууд бага хохирол амсахын тулд далан барьж эхэлжээ.
Өнгөрсөн сарын сүүлчээр Японыг “Vanuatu” гэх хар салхи дайрсан бол Хятад, Тайванийг “Pam” гэх хар салхи дайрч, их хэмжээний хохирол учруулсан. Хар салхины улмаас 15 хүн амиа алдсан байна.
Токиогийн удирдлагууд хар салхи болон аадар бороог намжих хүртэл автомашинаас татгалзаж, нийтийн унаагаар үйлчлүүлэхийг иргэддээ уриалсан байна.