Бээжин хотын нэгэн нийтийн бие засах газраас нярай хүүхэд олжээ.
Нярай суултууранд хавчуулагдсан байсныг Киан Фэнг гэгч нэгэн залуу олсон байна.
Тэрбээр бие засах хаалганы цаана хүүхдийн уйлах дуу сонсоод очтол дөнгөж төрсөн хүүхэд толгой нь суултуурны ус руу орчихсон хөл нь сарвалзаад яг л живэх гэж байсан” хэмээн цагдаагийнханд мэдүүлсэн байна. Залуу хүүхдийг татаж авах гэж оролдсон боловч султуурны усны цорогт гацчихаад гаргаж авахад хүндрэлтэй байсан учраас яаралтай цагдаа болон түргэн дууджээ.
Одоо нярайн бие хэвийн байдалд орсон бөгөөд ямар нэг гэмтэл бэртэл аваагүй эсэн мэнд эмнэлгийн хяналтанд байгаа аж.