Малайзын нийслэл Куала-Лумпур хотноо АСЕАН-ы гишүүн орнуудын Гадаад Хэргийн Сайд нарын 48 дахь удаагийн албан ёсны уулзалт өчигдөр эхэлсэн.
Өмнөд Хятадын Тэнгис дэх газар нутгийн маргаан энэ удаагийн уулзалт, хуралдааны голлох сэдэв байх юм.
Малайзын Гадаад Хэргийн Сайд Анифа Аман уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Өмнөд Хятадын Тэнгис дэх газар нутгийн маргааныг энхийн замаар шийдвэрлэхэд АСЕАН голлох үүрэгтэй оролцох чадвартай хэмээн хэлсэн байна.
АСЕАН-ы Гадаад Хэргийн Сайд нарын уулзалтанд оролцохоор Бруней, Камбож, Индонез, Лаос, Малайз, Мьянмар, Филиппин, Сингапур, Тайланд болон Вьетнамын Гадаад Хэргийн Сайд нар хүрэлцэн ирээд байна.
АСЕАН-ы гишүүн орнуудын Гадаад Хэргийн Сайд нарын уулзалтын үеэр сайд нар бүс нутгийн болон олон улсын асуудлаар санал солилцох юм байна. Уулзалтын үеэр мөн АСЕАН-ы бүлэг байгуулах тухай асуудлаар тусдаа хуралдахаар төлөвлөсөн байна.