Цагаач, дүрвэгсдийн Европын Холбооны улс орнууд руу чиглэсэн урсгалыг зогсоох үүднээс Серб-Унгарын хил дээр Унгарын зэвсэгт хүчнийхэн хилийн хамгаалалтын хаалтыг барьж эхлээд байна.
Өчигдөр Серб улстай хиллэдэг тус улсын өмнөд хэсгийн Асоттхалом сууринд цэргүүд хилийн хамгаалалтын хаалт босгох ажлаа эхлүүлээд байна. Ойролцоогоор 4 метр өндөртэй баригдахаар төлөвлөсөн хилийн хамгаалалтын хаалтын суурийг тавьж эхэллээ.
Унгарын Засгийн Газраас Сербтэй хиллэдэг хилийн дагуух хамгаалалтын хаалтыг барих ажлыг 8 дугаар сарын 31 гэхэд дуусгахаар төлөвлөсөн. 2015 онд 100000 гаруй цагаач, дүрвэгч иргэн Балканаар дамжин Унгар улсад орж ирсэн байна. Тэдний 80 гаруй хувийг дайн, тулааны байдалтай байгаа Сири, Ирак, Афганистан улсаас ирсэн цагаач нар эзэлж байгаа юм. Хэдийгээр эдгээр цагаач, дүрвэгч иргэд Унгар улсаас орогнол хүсдэг ч бүгд Унгараар дамжин цаашаагаа Герман, Швед, Их Британи гэх мэт Европын Холбооны өндөр хөгжилтэй улс орнууд руу цагаачилж гарахыг оролддог байна.
Сэтгэгдэл (1)