Монголын Оюун ухааны академийн тамирчид энэ сарын 20-нд Гонконгт болох Ой тогтоолтын Азийн аварга шалгаруулах тэмцээнд бага, дунд, насанд хүрэгчдийн ангилалд оролцох гэж байна.
Энэ удаагийн тэмцээнд нийт 20 тамирчин оюун ухаанаа өрсөлдүүлэн уралдах аж.
Мөн Турк Улсад ирэх есдүгээр сарын 5-нд болох түргэн бодолтын тэмцээнд манай 5 тамирчин, 6-нд болох Ой тогтоолт, цээж бодолтын тэмцээнд 5 тамирчин тус тус өрсөлдөх юм байна. Уг тэмцээнд олон улсаас ирсэн 300 гаруй хүүхэд өрсөлдөх юм.