Франц цагдаа нар Кале хот дахь Чаннель хоолойгоор дамжин Их Британи руу орохоор завдсан дүрвэгчид рүү химийн бодис шүршчээ.
Ням гаригт 200 гаруй дүрвэгч далай доогуурх хоолойгоор дамжин хил нэвтрэхийг оролдсон байна.
Тэднийг Чаннель хоолойн үүдний хэд хэдэн хашааг эвдлэн, зам руу нэвтрэх үед Франц цагдаа нар тэднийг хөөж, химийн бодис шүршжээ. Сүүлийн өдрүүдэд Францаас Их Британи руу орох гэсэн мянга мянган дүрвэгч тус хоолой руу нэвтрэхийг завдаж байна.
Чаннель хоолойгоор дамжин нэвтрэх гэсэн цагаачдын оролдлого хоолойн хоёр талын тээврийн үйл ажиллагаанд саад болдог бөгөөд энэ хямралыг нэн даруй зогсоох ёстой гэж Франц ба Их Британи улсын дотоодын хэргийн яамнаас ням гаригт мэдэгдэж, хамгаалалтын үйл ажиллагаанд илүү их хөрөнгө зарцуулахаар амлажээ.
Сэтгэгдэл (2)