АНУ-ын Лос Анжелес хотод болсон Дэлхийн тусгай олимпоос манай баг тамирчид гурван алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилт гаргажээ. Манай тамирчид маргааш эх орондоо ирэх аж.
Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, насанд хүрэгчдийг спортоор дамжуулан биеийн болон оюуны хөгжлийг нь дэмжиж, урам зориг өгөх, нийгмийн харилцаанд идэвхтэй татан оролцуулах зорилготой энэхүү олимп 1968 оноос хойш зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жилийн хувьд дэлхийн 165 орны 7000 гаруй тамирчин, 3000 гаруй дасгалжуулагч, спортын 25 төрлөөр өрсөлдсөн юм.