Өнгөрсөн долоо хоногт орсон ширүүн борооны дараа үер бууж, 100 гаруй хүн амь үрэгдэж, олон арван мянган хүн хорогдох байранд орсон тухай Энэтхэгийн дотоод хэргийн яамнаас мэдэгдлээ.
Баруун Бенгал мужийг дайран өнгөрсөн циклон болон үерийн улмаас 48 хүн амь насаа алдсан байна. Тус мужийн 10 мянган тосгонд бараг дөрвөн сая хүн хохирол амсчээ.
Үерт автсан бүсүүдэд эмнэлгийн тусламжийн 200 гаруй баг завиар очиж, устай холбоотой халдварт өвчин гарахаас сэргийлэх арга хэмжээ авч байгаа аж. Харин Хойд Ражастан мужид үерийн үеэр 28 хүн амиа алдсан гэж бүртгэгдсэн бөгөөд аврагчид 10 мянга орчим хүнийг өндөр газар руу нүүлгэн шилжүүлжээ.
Мөн Манипур мужид хөрсний гулсалт болсоны улмаас нэг тосгон дарагдсан байна. Үер, хөрсний гулсалтын улмаас зарим бүсэд онцгой байдал зарлажээ. Түр байрнуудад 140 мянган хүн толгой хоргодож байгаагийн ихэнх нь Рохингя үндэстний Мусулманчууд гэж НҮБ-аас мэдээлэв.
Сэтгэгдэл (1)