Герман улсыг зорих цагаачдын тоо өмнөх жилээс 3.7 хувь нэмэгдэж нийт 11 саяд хүрсэн талаар тус улсын Үндэсний статисткийн хорооноос мэдээлсэн байна.
Цагаачилж ирж байгаа иргэдийн дийлэнх нь Польш, Роман, Итали болон Унгар улсын хүмүүс аж.
Германд 2011 оноос хойш 1.5 сая цагаачид ирсэн нь өмнөх жилүүдийнхээс хэд дахин нэмэгдээд байгаа юм.
Тэдгээрээс хууль бусаар дүрвэн орж ирэгсэд 450 мянгад хүрж тэднийг албадан гаргах ажиллагаа үргэлжилсээр байгаа аж. Энэ оны эхний зургаан сарын байдлаар нийт 150 гаруй дүрвэгчдийн байрлаж байгаа гэр орон руу нэвтэрч албадан гаргах ажиллагааг Германы цагдаагийн газраас явуулжээ.
Сэтгэгдэл (1)