АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Египет дэх айлчлалаа өндөрлүүж, Катарын нийслэл Доха хотноо хүрэлцэн ирсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Керригийн айлчлалыг эсэргүүцэж, гэмт этгээдүүд Доха хотноо автомашин дэлбэлж, халдлага үйлдэж, олон хүнийг гэмтээсэн тухай Катарын Гадаад хэргийн сайд Халид аль Аттая хэвлэлийнхэнд мэдэгджээ.
Тэрбээр “Гэмт этгээдүүд Төрийн нарийн бичгийн даргын цуваанд халдахаар төлөвлөж байсныг тогтоосон. Бүх зүйл аюулгүй болсон. Доха хотноо цагдаа, хүчнийхэн хамгаалалтад гарсан” гэж хэлжээ.
Халдлагын дараа Керри “Үнэхээр гэнэтийн үйл явдал боллоо. Би болон хамтран зүтгэгчид минь их айлаа” гэсэн байна. Керри, Катарын удирдлагуудтай Тегераны цөмийн хөтөлбөрийн асуудлаар ярилцахаар хүрэлцэн ирсэн байна.
Сэтгэгдэл (2)