Малайзын Куала-Лумпурт болсон Олон улсын олимпийн хорооны 128 дугаар чуулган өндөрлөлөө.
Уг чуулганы эхэнд 2022 оны цагаан олимпийн хотоор БНХАУ-ын Бээжинг сонгосон бол чуулганы хаалтын үеэр ОУОХ-ны шинэ гишүүдийг зарлалаа.
UWW буюу Дэлхийн бөхийн нэгдлийн тэргүүн, Сербийн иргэн Ненад Лалович, мөн Сенегалын олимпийн хорооны ерөнхийлөгч Мамаду Диагне Ндиайе нар ОУОХ-ны шинэхэн гишүүнээр сонгогдсон байна.
Энэ үеэр мөн 14 гишүүний бүрэн эрхийг сунгаж, зургаан гишүүнийг ОУОХ-ны хүндэт гишүүнээр сонгосон байна.