Осама Бин Ладены гэр бүлийн гурван гишүүний сууж явсан онгоц өнгөрсөн баасан гарагт Их Британийн Гемпшир Суррей нутгийн хил орчимд байрлах “Blackbushe” нисэх буудлын ойролцоо осолджээ.
Ослоор онгоцны нисгэгчээс гадна “Аль Кайди” бүлэглэлийн удирдагчийн ээж Ража Хашим, охин дүү Сана бен Ладен болон түүний нөхөр Зухаир Хашим нар амь үрэгдсэн хэмээн Гемпширийн цагдаагийн албаныхан мэдэгдэв.
Мухамед Бин Ладены гэр бүл дэлхийгээр тархсан өнөр өтгөн бөгөөд онгоцонд сууж явсан гэр бүлийн гурван гишүүн нь Их Британи руу амрахаар явж байжээ. Их Британы мөрдөх албаныхан ослоор амиа алдсан дөрвөн хүнээс өөр шархадсан хүн байхгүй хэмээсэн байна. Уг явдлын дараа Британид суугаа Саудын Арабын Элчин сайд өөрийн твиттер хуудсаараа дамжуулан Бин Ладены гэр бүлд эмгэнэл илэрхийлжээ.