"Single ladys", "Тютю" зэрэг уран сайхны киногоороо олны таашаалыг хүртээл байгаа "U" филмийн захирал, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Г.Ундармаа өөрийн тэмдэглэлийн дэвтэр дэх дурсамжаараа ном бичихээр шийджээ.
Тэрбээр 12 жилийн турш өдөр алгасалгүй тэмдэглэл хөтөлсөн байна.
Уг номондоо уран бүтээлийн сонин хачин, хувийн амьдрал, гомдол тунирхал, баяр баясгалан зэрэг амьдралынх нь хором бүрийг тусгах юм байна.
Жүжигчин бүсгүй эхний ээлжинд тэмдэглэлийн хоёр дэвтрээ нэгтгэн өөрийн амьдрал, уран бүтээлийн тухай өгүүлэх дурсамж номоо ирэх арван хоёрдугаар сард уншигчдын гарт хүргэхээр төлөвлөжээ.
Сэтгэгдэл (4)