Манай улсын таеквондогийн 15 тамирчин, 3 дасгалжуулагч БНСУ-д болсон Jeonju-гийн таеквондогийн олон улсын нээлттэй тэмцээн,Чунчон Солонгосын олон улсын нээлттэй тэмцээн, Сонгнам хүүхдийн олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцоод иржээ.
Уг цуврал тэмцээнүүдээс манай өсвөрийн тамирчид эдгээр цуврал тэмцээнээс нийт 12 алт, 5 мөнгө, 8 хүрэл медаль хүртжээ.
Монгол Улсын Үндэсний шигшээ тамирчид болох С.Янжинлхам, М.Түмэнбаяр, н.Тэмүүжин, н.Нацагдорж, н.Оюун-Эрдэнэ нар оролцсон бол тэдний дасгалжуулагчаар ҮШБДасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Хо Ин Ён ажиллажээ.
Бага насны ангилалд Монголын таеквондогийн өсвөрийн шигшээ багийн тамирчид болох Т.Энхжин, М.Цэгц, Б.Билгүдэй, Б.Энх-Амгалан, Т.Өсөхбаяр, Г.Түвшин оролцож, дасгалжуулагчаар өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч Ү.Ган-Эрдэнэ ажиллажээ.
Өсвөр болон насанд хүрэгчдийн ангилалд Улаанбаатар хотын Налайх дүүргийн тамирчин О.Энхбилгүүн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл хотын тамирчин М.Мөнхбат, Орхон аймгийн тамирчин Э.Баасанханд, О.Азхүү нар оролцсон байна.