АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Жозеф Байден ирэх жил болох Америкийн төрийн тэргүүний сонгуульд өрсөлдөж магадгүй байна. Тэрээр энэ талаар Ардчилсан намын ивээн тэтгэгчид, найз нөхед болон гэр бүлийнхэнтэйгээ зөвлөлдөж байгаа гэнэ. “New York Times” сонинд бичсэнээр тэрээр тун удахгүй шийдвэрээ гаргах аж.
Өдгее 72 настай дэд Ерөнхийлөгчийн хүү нь саяхан тархины хорт хавдрын улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн билээ. Талийгаач хүү нь амьд сэрүүн байхдаа аавыгаа төрийн тэргүүнд заавал өрсөлдөөрэй хэмээн захиж байсан гэнэ. Тиймээс энэ сонгуульд нэрээ дэвшүүлэх талаар бодох болжээ. Хэрвээ дэд Ерөнхийлөгч Ардчилсан намаас нэр дэвших юм бол нөхцөл байдал нэлээд ээдрээтэй болно.
Учир нь тус улс төрийн хүчнээс Хиллари Клинтон нэрээ дэвшүүлнэ гэдгээ мэдэгдчихээд байгаа. Ж.Байден сонгуульд хүчээ үзэхээр шийдвэл Америкийн экс тэргүүн хатагтайтай өрсөлдөнө. Уг нь бол тэд маш сайн харилцаатай гэнэ.
Ж.Байден бол удам дагасан улстөрч. Хуульзүйн ухааны доктор. 30 нас хүрээгүй байхдаа Сенатын гишүүнээр сонгогдож байсан. 1974 онд “Time” сэтгүүлээс гаргасан түүхэнд чухал үүрэг гүйцэтгэх 200 хүний жагсаалтад Ж.Байден орж байжээ. Тэрээр удам дагасан улстөрч бөгөөд евөг эцэг нь Пенсильвани мужийн Сенатын гишүүн байжээ. 1972 онд түүний анхны эхнэр, охин хоёр нь ослын улмаас нас баржээ.