Перу улсын аюулгүй байдлын алба“Sendero Luminoso” хэмээх босогчдын баазаас 54 олзны хүнийг чөлөөллөө. Тэдний зарим нь бүр 30 жилийн өмнөөс олзонд байсан гэдгээ цагдаа нарт мэдүүлжээ.
Цагдаагийн газрын алан хядагчидтай тэмцэх хэсгийн дарга, генерал Хосе Баэлла “Олзны хүмүүс дотор хүүхэд залуус их байна. “Sendero Luminoso” бүлгээс оргосон хоёр залуугийн ачаар бид энэ баазыг мэдэж авсан юм. Тус бүлгийнхэн Пуэрто-Окопа орчмын хот тосгодоос хүмүүсийг хулгайлж, Пангоа мужийн ширэнгэн ойд хорьдог байсан нь тоггоогдсон” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
“Sendero Luminoso” нь 1960 онд Перугийн коммунист нам нэртэй байгуулагдсан маоист үзэлтэй байгууллага юм. 1980 оноос Засгийн газрын эсрэг зэвсэгт бослого гарган, хэд хэдэн мужийг эзлэн авсан боловч сүүлийн жилүүдэд хүч нь суларч одоо 200 гишүүнтэй үлдзэд байгаа билээ. Бүлэглэлийн гол орлого нь хүний наймаа, хар тамхи хууль бусаар хил давуулах ажиллагаанаас ашиг олон болжээ.