АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Египет улсад айлчилж байна. Тэрээр Каирт байх хугацаандаа тус бүс нутагт терроризмтэй хэрхэн тэмцэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Тэрээр өнгөрсөн бямба гаригийн орой Каирт ирсэн бөгөөд өчигдөр Егилетийн Гадаад хэргийн сайдтай уулзжээ.
Ж.Керри Египетийн эрх баригчидтай улс төр, эдийн засаг болон хүний эрхийнасуудлаар ярилцах юм байнg. Дашрамд дурдахад айлчлалын үеэр Америкаас Египетэд “F-16” сөнөөгч нийлүүлэхээр болжээ.
Ж.Керригийн аюулгүй байдлыг хангах үүднээс хөтөлбөрийн талаар ямар нэгэн мэдээлэл өгөхгүй байгаа гэнэ. Ямар ч байсан АНУ-ын Төриин нарийн бичгийн дарга нь Ойрхи Дорнод болон зүүн өмнөд Азийн орнуудаар ажлын айлчлал хийх юм байна.
Тэрээр өнөедөр Катарын нийслэлд хүрэлцэн очих бөгөөд Булангийн орнуудын хамтын ажиллагааны байгууллагын уулзалтад оролцох аж. Энэ үеэр ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровтой уулзаж “Исламын улс"-тай хэрхэн тэмцэх мөн Ирак, Сирийн асуудлыг хэлэлцэх юм байна. Ж.Керри Катараас Сингапур, Малайз, Вьетнам улсуудад ажлын айлчлал хийх гэнэ.