ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель дөрөв дэх удаагаа төрийн тэргүүний сонгуульд өрсөлдөхөөр шийджээ.
Германы долоо хоног тутмын “Spiegel” сэтгүүл “Меркель сонгуулийн кампанит ажлынхаа талаар Германы Христийн ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Петер Таубер, Христийн ардчилсан холбооны захирал Клаус Шюлер нартай ярилцаж тохиролцсон. Гэхдээ сонгуульд өрсөлдөхөө 2016 оны эхээр албан ёсоор мэдэгдэнэ” гэж бичсэн байна.
Германы бүх нийтийн сонгууль 2017 онд болох юм. Ангела Меркель 2000 оноос Христийн ардчилсан холбоог тэргүүлж, 2005 онд Германы түүхэн дэх анхны эмэгтэй канцлер болсон. 10 жил Канцlерийн алба хашиж буй Меркель таван удаа дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтыг тэргүүлсэн билээ.
Сэтгэгдэл (1)