Дэлхийн тусгай олимпт Монголын баг тамирчид 7 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар ширээний теннисний ганцаарчилсан төрөл, жудо (эрэгтэйчүүд), 100 метрийн гүйлт, бөөрөнцөг шидэлт, ийн төрөлд 1 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртээд байна.
Тус олимпт оролцож буй монголын баг тамирчдыг АНУ-ын Лос Анжелесийн Монголчуудын холбооноос хүлээн авч, бүх талын дэмжлэг туслалцааг үзүүлж ажиллаж байна.
Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, насанд хүрэгчдийг спортоор дамжуулан биеийн болон оюуны хөгжлийг нь дэмжиж, урам зориг өгөх, нийгмийн харилцаанд идэвхтэй татан оролцуулах зорилготой энэхүү олимп 1968 оноос хойш зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаа дэлхийн 165 улсын 7000 гаруй тамирчин, 3000 гаруй дасгалжуулагчид оролцож, спортын 25 төрлөөр өрсөлдөж байгаа юм.