Йерусалем хотод болсон Ижил хүйстнүүдийн жагсаалын үеэр зургаан хүнийг хутгалж шархдуулсан этгээдийг баривчилсан тухай Израйлийн цагдаагийн албанаас мэдэгдлээ. Сэжигтэй этгээд нь 2005 оны жагсаалын үеэр гурван хүнийг хутгалсан гэмт хэрэгтэн мөн болохыг цагдаа нар тогтоожээ.
Гурван долоо хоногийн өмнө шоронгоос суллагдсан Хэт ортодокс Яишай Шлиссел нь дахин халдлага үйлджээ. Халдлагад өртсөн хоёр хүний биеийн байдал хүнд байна гэж эмнэлгээс мэдэгдсэн байна. Халдлага үйлдэгч нь жагсагчдын ард зогсч байгаад, тэднийг хашгирах үед хутгалсан гэж эх сурвалж хэлжээ.
Гэмтсэн хүмүүсийн эмнэлэгт хүргэсний дараа ижил хүйстнүүдийн жагсаал үргэлжилсэн байна. Израйлийн Ерөнхий Сайд Бенъямин Нетаньяху халдлагыг буруутган, “Израйль улсад хувь хүний эрх чөлөөг дээд зэргээр хангах ёстой.” гэж мэдэгджээ. Ижил хүйстнүүдийн асуудал нь Йерусалемийн шашингүй иргэд болон Еврей Ортодокс сүсэгтнүүдийн хагарлын шалтгаан болж байна. 2009 онд Тель-Авив хотод зэвсэгт этгээд ижил хүйстнүүдийн төв рүү гал нээж, хоёр хүний аминд хүрчээ.
Сэтгэгдэл (1)