Жил гаруйн өмнө сураггүй алга болсон Малайзын иргэний агаарын тээврийн MH370 онгоцных байж болохоор далавчны сэг Энэтхэгийн далай дахь La Reuntion арал дээрээс олдсон. Одоо албаныхан уг далавчны хэсгийг судалж байгаа бөгөөд MH370 онгоцных байх маш өндөр магадлалтай хэмээн дүгнэжээ. Уг мэдээллийн дагуу Малайзын албаныхан мөн шинжээчдээ илгээгээд байна.
Нислэгийн ослын онлайн мэдээллийн санг бүрдүүлдэг Нисэхийн Аюулгүй Байдлын Сүлжээнээс мэдэгдсэнээр, Малайзын онгоцноос өөр сураггүй болсоон Боинг-777 онгоц бүртгэгдээгүй байгаа юм байна. Хэрэв онгоцны хэсгүүд таарвал энэ нь гарцаагүй ЭМ ЭЙЧ 370 онгоц байх ёстой гэж албаны хүмүүс үзэж байна.
Баасан гаригийн орой онгоцны үлдэгдэл хэсгийг Франц руу илгээнэ гэж Парисын прокурорын албаны хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Үүнийг Тулуз хот дахь Францын иргэний агаарын тээврийн осол хариуцсан хэлтэс рүү хүргүүлж, судалгаа хийнэ гэж төлөөлөгч Агнес Тибо-Лекувре хэлжээ. Арлын эрэг дээр онгоцны жигүүр хэсгээс гадна чемоданы хэсэгтэй төстэй зүйл олдсон байна.
Малайзын Иргэний Агаарын Тээврийн БОИНГ 777 онгоц 2014 оны гуравдугаар сард Куала Лумпураас Бээжинг зорин нисэхдээ сураггүй алга болсон юм. Тус онгоцонд нийт 239 хүн зорчиж явжээ.