ОХУ Нидерландаас импортолдог цэцгийн худалдаандаа хориг тогтоохоор шийдвэр гаргаад байна. Энэ талаар тус улсын Мал Эмнэлэг, Хүнсний Эрүүл Ахуйн Үндэсний Албанаас мэдэгдсэн байна.
Россельхознадзор буюу ОХУ-ын Мал Эмнэлэг, Хүнсний Эрүүл Ахуйн Үндэсний Албаны мэдэгдсэнээр Нидерланд улсаас ОХУ-д экспортолдог цэцгийн барааны гэрчилгээнд дахин шалгалт хийх хүсэлтийг Европын Холбооны мэргэжлийн байгууллагад хүсэлт тавьсан байна.
ОХУ-ын Мал Эмнэлэг, Хүнсний Эрүүл Ахуйн Үндэсний Албаны зүгээс хэлэхдээ тус улсад зарагдаж байгаа цэцгүүдээс хортон шавьж илэрсэн ба шавьж илэрсэн нийт цэцгийн тал хувь нь Нидерланд улсаас орж ирсэн байсан гэжээ. Харин энэ асуудал дээр судлаач, мэргэжилтнүүд тус улсыг улс төрийн шинжтэй хоригоо эрүүл ахуй, ариун цэврийн асуудлаар халхалж байна хэмээн шүүмжилж байна.
Сэтгэгдэл (12)