Төв аймгийн Зуунмод хотод өчигдөр Мэргэжлийн сүмо бөхийн дээд амжилт, хамгийн олон түрүүг эзэмшигч, 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалын Хөдөлмөрийн баатар цолны мялаалга, бэсрэг наадам боллоо.
Хүчит 128 бөх барилдаж, их нас, даага насны морьд уралдсан бэсрэг наадмын хүчит бөхийн барилдаанд Улсын гарьд Д.Гончигдамба түрүүлж, улсын заан Ч.Санжаадамба үзүүрлэжээ. Их шөвөгт улсын заан М.Өсөхбаяр, улсын начин Ч.Батчулуун нар үлдсэн байна.