Ромын Пап Францис ирэх 9 дүгээр сард Куба улсад айлчлахаар болоод байгаа. Тэрээр айлчлалынхаа хүрээнд тус улсын нийслэл Гавана хотоос гадна Холгуин, Сантиаго хотуудаар мөн зочлохоор төлөвлөжээ.Ромын Пап Францисын ирэх 9 дүгээр сард хийх айлчлалтай холбогдуулан Кубын католик шашинтнууд бэлтгэж эхлээд байна. Бэлтгэл ажлын хүрээнд католик шашны сүм хийдүүдийг засварлан, гадна талбайн бут сөөгийг янзалж, зарим газруудаар айлчлалын талаарх зурагт хуудсыг байршуулж байна.
Ромын Пап Францисын айлчлалынхаа үеэр зочлохоор төлөвлөсөн Кубын Холгуин хот нь тус улсын католик шашны гэлэнмаа нарын төв хот юм. Тэрээр тус хотод зочлох үеэрээ өргөн олныг хамарсан шашны цуглаан зохион байгуулахаар төлөвлөсөн юм. Холгуин хотын гэлэнмаа нар өөрсдийн шашны үйл хэргээрээ Ромын Папд сайхан сэтгэгдэл төрүүлнэ гэдэгтээ найдаж байгаагаа хэлсэн байна. Харилцаа, хамтын ажиллагааны цоо шинэ үеийг эхлүүлээд байгаа Куба, АНУ-ын харилцааг сэргээхэд нөлөө үзүүлснээрээ Ромын Пап Францис нь Куба улсад ихээхэн нэр хүндтэй болсон билээ. Тэрээр ирэх 9 дүгээр сард Куба улсад хийх айлчлалынхаа дараагаар АНУ-д айлчилна.