Английн "Манчестер Юнайтед" клубт тоглож байсан БНСУ-ын алдарт хөлбөмбөгч Пак Жи Сүн Монголын хөлбөмбөгийн холбооны урилгаар манай улсад зочлохоор болжээ.
Түүнийг Ази тивээс төрж гарсан хамгийн шилдэг тоглогчийн нэг гэдгийг хөлбөмбөгийн ертөнц хүлээн зөвшөөрдөг.
Пак Жи Сүний Монголд ирэх хугацаа өнөөдрийн байдлаар нарийн тодроогүй байгаа ч наймдугаар сарын сүүлээр ирнэ гэсэн мэдээлэл байгаа юм.