Фэйсбүүк хэрэглэгч хэсэг залуус нэгдэн гурван уут хог түүх "Hog bucket challenge" аяныг эхлүүлсэн. Уг аян нь нэлээд газар авч хот хөдөөгийнх гэхгүй аянд нэгдсэн хүмүүс түүсэн хогныхоо зурагтай хамт олон нийтийн сүлжээнд байршуулаад байгаа.
Тэгвэл аянд манай урлаг соёлын болоод, улс төрийн хүмүүс ч ганц нэгээрээ нэгдсээр байна.
Хамгийн сүүлд л гэхэд МУГЖ дуучин Т.Ариунаа дуудлага хүлээн авснаа мэдэгдлээ.
Одоо түүнд гурван уут хог түүх ажилдаа орох л үлдээд байгаа юм. Түүнийг ТВ8 телевизийн захирал С.Отгонмөнх дуудсан аж.
Сэтгэгдэл (4)