Францын баруун хэсгийн Бордо мужид өнгөрөгч долоо хоногийн сүүлээр эхэлсэн ойн гал түймрийг унтраах ажиллагаа үргэлжилсээр байна. Одоогийн байдлаар энэхүү ойн гал түймэр 550 орчим гектар газрыг хамран асч байна.
550 гектар газрыг хамран асч байгаа ойн түмрийг унтраах ажиллагаанд 600 гаруй гал сөнөөгч, 7 гал унтраах зориулалттай нисэх онгоц оролцож байна. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар Канадэйр компаний гал унтраах зориулалттай онгоцуудыг өнгөрсөн ням гаригаас эхлэн ойн гал түймрийг унтраах ажиллагаанд ашиглаж эхэлсэн байна. Түймэр гарч байгаа ойн зэргэлдээх Сен Жан Диллак хотын 500 гаруй оршин суугчдыг аюулгүй байдлын үүднээс нүүлгэн шилжүүлсэн байна.