АНУ-ын Геологийн судалгааны хүрээлэнгээс мэдээлснээр өнөөдөр өглөөний 6.40 цагт Индонезийн Папуа мужид 7.0 баллын хүчтэй газар хөдөлсөн тухай мэдээлжээ.
Газар хөдлөлтийн голомт нийслэл Жакартагаас 250 км-ийн гүнд болсон байна. Гэнэтийн байгалийн гамшгийн үеэр 10 гаруй байшин нурж, 52 хүн гэмтсэн байна.
Албаны хүмүүсийн мэдээлснээр газар хөдлөлтийн уршгаар цунами үүсээгүй ч хүчтэй доргилт мэдрэгджээ. Орон нутгийн хэвлэлийн дамжуулснаар газар хөдлөлт болсон бүс нутагт их хэмжээний бороо орж, хөрсний гулгалт үүсч 19 хүн гэмтсэн байна.
Мөн энэ сарын 25-нд Индонезийн Жава аралд 5.7 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ. 2004 онд Индонезид 7.4 баллын хүчтэй газар хөдлөлт болж, 230 мянган хүн амиа алдаж, 10 мянган сураггүй алга болж байсан аж.
Сэтгэгдэл (1)