Энэтхэгийн цөмийн туршилтад онцгой хувь нэмэр оруулсан нэрт химич, “Пуужин хөгжүүлэлтийн эцэг” хэмээн нэрлэгддэг Ерөнхийлөгч асан Абдул Калам 83 насандаа таалал төгсчээ.
Энэ талаар эмнэлгийн холбогдох эх сурвалжууд мэдээлсэн байна. Калам нь Энэтхэгийн зүүн хойд этгээдийн Мералаяа мужийн Шиллонд лекц уншиж байхдаа унаж, гэмтэн эмнэлэгт хүргэгдсэн ч удалгүй нас баржээ.
Одоогоор үхлийн шалтгааны талаар дэлгэрэнгүй мэдээлэлгүй байхгүй байгаа аж.
2002-2007 онд Энэтхэгийн 11 дэх Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан А.Каламыг нас барсантай холбогдуулан тус улсын Засгийн газар улс даяар долоо хоногийн хугацаатай гашуудал зарласан байна.
Талийгаач 1931 онд Тамил Наду мужийн далайн эргийн Рамешварам хотод ядуу харц ардын гэр бүлд төржээ. Тэрбээр бага байхдаа сонин тарааж, өрхийн төсөвтөө нэмэр болдог байжээ.
Харин Засгийн газрын Батлан хамгаалахын судалгааны байгууллагын шилдэг химичээр нэрлэгдсэн сүүлийн 40 жилийн хугацаанд үндэсний зэвсгийн үйлдвэрлэлийн хөгжүүлэлтэд ихээхэн хувь нэмэр оруулж, “Энэтхэгийн пуужингийн эцэг” хэмээн нэрлэгдэх болсон байна.