Хятадын нийслэл Бээжин хотод Японы милитаризмыг ялсны 70 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэхээр зэхэж байна. Ирэх есдүгээр сарын 3-нд Бээжинд болох цэргийн сүрт жагсаалын өмнө Засгийн газраас Бээжин, Тяньжин, Хэбэй мужийн удирддагад агаарын бохирддыг арилгах үүрэг өгөөд байгаа гэнэ. Энэхүү ёслолын ажиллагаанд Монгол, ОХУ-ын Ерөнхийлөгч тэргүүтэй гадаадын олон хүндтэй зочин уригдаад байгаа юм.
Бээжин хотын Байгаль орчныг хамгаалах товчооны тэргүүн Чэнь Тянь “Бээжин, Тяньжин, Хэбэйгээс гадна Өвөрмонгол ч утааг багасгах кампанит ажлын эхлүүлээд байна. Өнгөрсөн 11 сард болсон АРЕС-ийн дээд хэмжээний уулзалттай адил цэвэрхэн агаартай хот зочдыг угтах болно” гэж ярьжээ.
АРЕС-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Бээжинд машины хязгаарлалт хийж, аж үйлдвэрийн газруудыг хааж, барилгын ажлыг бүрэн зогсоосны хүчинд Бээжин хот цэлмэг хөх тэнгэртэй болж байсан юм. Тиймээс олон нийтийн сүлжээгээр “APEC blue” гэдэг шинэ нэр томъёо гарч байлаа.
Сэтгэгдэл (3)