Монгол Улсад анхны Ардчилсан чөлөөт сонгууль явагдсан түүхт 25 жилийн ой энэ сарын 29-нд тохионо.
Үүнийг тохиолдуулан НЗДТГ-аас энэ сарын 30-нд “Алдарын хүндэтгэл” тоглолтыг Чингисийн талбайд зохион байгуулахаар болсон.
Уг тоглолтыг НИТХ-ын төлөөлөгч Г.Ганхүү найруулахаар болжээ. “Шар айраг” хамтлагийн ахлагч гэдгээрээ олны танил болсон Г.Ганхүү найруулагч “Алдрын хүндэтгэл” тоглолтын талаар өнөөдөр мэдээлэл хийв.
Энэхүү хүндэтгэлийн тоглолтыг “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа төдийгүй энэ зуны хамгийн сүүлчийн шоу тоглолт гэдгээрээ онцлог аж.
Г.Ганхүү найруулагч энэ үеэр "Энэ жилээс нэгэн шинэ шагналыг бий болгож байгаа нь “Алдрын од” шагнал юм. Энэ хүндтэй шагналын анхныхыг нь “Соёл-Эрдэнэ” хамтлагт өгөхөөр шийдвэрлэсэн нь учиртай. Тус хамтлаг Монголын рок попын урлагт үнэлж барашгүй хувь нэмэр оруулсан" гэдгийг онцлов.
Цаашид жил бүрийн долоодугаар сарын 30-нд уг шагналаар Монгол соёл урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлчийг шагнаж байхаар шийдвэрлэсэн байна.
Сэтгэгдэл (1)