“Өвлийн хайрын дуу” киноны Чанвугийн дүрээр танил болсон Өмнөд Солонгосын нэрт жүжигчин Бэ Юүн Жүн, Пак Сү Жинтэй өнгөрсөн тавдугаар сарын 5-нд сүй тавьснаа зарлаж байсан.
Харин 13 насны зөрүүтэй хос өчигдөр Сөүл хотноо байрлах таван одтой “Sheraton Grande Walkerhill” зочид буудалд хуримаа хийсэн байна.
Хуриманд Солонгосын олны танил 50 гаруй уран бүтээлч оролцжээ. Жүжигчин эр хуримынхаа өмнө твиттертээ “Ганц бие амьдралдаа цэг тавьж байгаадаа баяртай байна. Үнэхээр жаргалтай байна. Миний төлөө залбирч, хайрласан бүх хүнд баярлалаа. Тун удахгүй хөөрхөн хүүхэдтэй болно гэдэгт итгэлтэй байна” гэж жиргэжээ.
Жүжигчин бүсгүй “Suger” нэртэй охидын хамтлагийн дуучин байсан бөгөөд 2006 оноос жүжигчний карьерээ эхлүүлсэн байна. Бэ Юүн Жүн Солонгосын хамгийн алдартай жүжигчин юм. Түүний жилийн орлого нь 80 сая ам.доллар аж. Өмнөд Солонгосын соёлыг дэлхийд таниулахад оруулсан хувь нэмрийг нь үнэлэн тус улсын Засгийн газар 2008 оны нэгдүгээр сард Бэ Юүн Жүнийг Төрийн одонгоор шагнаж байжээ.