Өмнөд Солонгосын Ерөнхий сайд Хван Кио Анн тус улсад Ойрхи Дорнодын хам шинж буюу МЕРС вирусын халдварлалтыг бүрэн зогсоосон хэмээн мэдэгдлээ.
БНСУ-д сүүлийн 23 өдрийн хугацаанд нэг ч тохиолдол илрээгүй байна. Тиймээс олон нийт одоо уг өвчний тархалтаас айх хэрэггүй болсон гэжээ.
Мөн Ерөнхий сайд Засгийн газар МЕРС вирусын тархалтад хариуцлагагүй хандаж, 36 хүн амиа алдахад хүрсэнд ард иргэдээсээ хүлцэл өчсөн байна. Тус улсад МЕРС вирусын халдвар өнгөрсөн тавдугаар сараас илэрч, 130 гаруй хүн өвчилсний дотор 36 хүн амиа алдсан юм.