Хонконгод зохион байгуулагдсан “Пауэрлифтингийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн”-д 18 орны 290 гаруй тамирчид хүч бяраа сорьжээ.
Уг тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Монголын Пауэрлифтингийн Нэгдсэн холбооны 23 тамирчин оролцсоноос 22 тамирчин медальтай ирсэн байна.
Нийлбэр дүнгээр зургаан аваргын алтан медаль, зургаан мөнгөн медаль, дөрвөн хүрэл медаль хүртсэн бөгөөд төрөл бүрээр тамирчид медаль авчээ.
Нийлбэр дүнгээр
Насанд хүрэгчдийн ангилалд /эр/
120 кг жинд Б.Гантулга алтан медаль
93 кг жинд Т.Амарзаяа мөнгөн медаль
83 кг жинд М.Галсайхан хүрэл медаль
105 кг жинд Ш.Батзул хүрэл медаль
Залуучуудын ангилал /эр/
105 кг жинд А.Нямдорж алтан медаль
66 кг жинд Б.Лхагвасүрэн мөнгөн медаль
Өсвөрийн ангилал /эр/
66 кг жинд П.Лундааноров алтан медаль
59 кг жинд Б.Сүхбат мөнгөн медаль
Өсвөрийн ангилал /эм/
59 кг жинд Б.Булган хүрэл медаль
Мастер 1 ангилал /эр/
74 кг жинд С.Энхбат алтан медаль
105 кг жинд Л.Ариунжаргал алтан медаль
120 кг жинд Л.Жаргалсайхан алтан медаль
93 кг жинд Б.Наранбаатар мөнгөн медаль
105 кг жинд Д.Тэмүүлэн мөнгөн медаль
120 кг жинд П.Моломжамц мөнгөн медаль
93 кг жинд Ю.Сүх-Очир хүрэл медаль
120 кг жинд П.Отгонмөнх хүрэл медаль тус тус хүртжээ.
Төрлөөр ангилбал насанд хүрэгчдийн ангилал /эр/ 66 кг жинд Б.Баярбаатар суулт төрлөөр хүрэл, шахалт төрлөөр мөнгөн медаль, 74 кг жинд Б.Амарбат суулт төрлөөр хүрэл медаль, 120 кг жинд Т.Сайфолла шахалт төрлөөр алтан медаль, таталт төрлөөр алтан медалийн эзэн болжээ.
Мөн эрэгтэй Мастер нэг ангиллын тамирчид анх удаа АТАШТ-д багаараа түрүүлэн цом хүртсэн байна.