БНХАУ-д хуурамч iPhone-ийн томоохон үйлдвэр илрүүлсэн тухай “BBC” агентлаг мэдээллээ. Үйлдвэрээс нийт 41 мянган ширхэг хуурамч iPhone олсон байна. Гэхдээ тус үйлдвэр өмнө нь хичнээн хууль бус бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлсэн нь тодорхойгүй байгаа юм.
Үйлдвэрийн нэр, байршлийг зарлаагүй бөгөөд энэ хэрэгт холбогдуулан тус газрын эрх мэдэл бүхий 9 хүнийг баривчилжээ.
Орон нутгийн цагдаа нарын мэдээлснээр үйлдвэрт нэвтрэн ороход олон зуун ажилчид хуурамч бүтээгдэхүүнийг савлаж байсан гэв. Тэд угсармал iPhone-оо зах зээлд цоо шинэ iPhone хэмээн худалдаалдаг байна.
Үйлдвэрийн эзэд нийт 19 сая ам.долларын гар утас хуурамчаар үйлдвэрлэсэн хэмээн мэдээлж байгаа ч холбогдох албаныхан үүнийг дахин нягтлах юм байна. Үйлдвэрийг эхнэр, нөхөр хоёр олон зуун ажилчид хөлслөн ажиллуулдаг байжээ.
Дөрвөн жилийн өмнө Хятадын Кунминь хотод “Apple”-ийн хуурамч дэлгүүр ажиллаж байсныг илрүүлж байсан билээ.
Г.Үжин
Сэтгэгдэл (1)