ОХУ-ын Тэнгисийн Цэргийн Өдрийн хүрээнд явагдсан баяр ёслолын арга хэмжээнд тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин оролцлоо. Өчигдөр болсон энэхүү арга хэмжээ тус улсын Балтын тэнгисийн эрэгт байрлах тэнгисийн цэргийн баазад зохион байгуулагдсан байна.
Ёслолын арга хэмжээний үеэр усан флотын жагсаал явагдсан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэхүү арга хэмжээнд оролцохын өмнө тэрээр ахмад дайчдын хамтаар Оросын тэнгисийн цэргийн үүслийг тавьсан Нэгдүгээр Петр хааны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсэн юм.
Ёслолын арга хэмжээний үеэр тус улсын тэнгисийн зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд шинээр нэмэгдэж байгаа "Юрий Иванов" хэмээх харилцаа, холбооны зориулалт бүхий хөлгийн нээлт болсон байна. Нээлтийн үеэр "Юрий Иванов" хөлөг онгоцон дээр тэнгисийн цэргийн сүлд, билэг тэмдэг болох "Гэгээн Андрей"-н далбааг мандуулсан байна. Усан флотын жагсаалыг үзэж сонирхсоны дараа В.Путин Балтын тэнгисийн флотын коммандлагчийн хөлгөөс нийт тэнгисийн цэргийн албан хаагч усан цэргүүдэд мэндчилгээ дэвшүүлсэн байна.
Сэтгэгдэл (2)