Хятадын амьтан судлаачид 2013 оноос хэрэгжүүлж буй нэгэн төслийн хүрээнд Төвдийн нутгаас өмнө нь шинжлэх ухаанд танигдаагүй могой, мэлхий илрүүлсэн байна.
“Сяньхуа” агентлагийн мэдээлснээр зэс толгойт могойн төрөлд багтах шинэ зүйлийн урт хорхойг тухайн газрынх нь нэрээр “Gloydius halys” хэмээн нэрлэсэн байна. Энэ нь хортой могой аж. Мөн Төвдөөс олдсон ногоон мэлхийн төрлийн хоёр нутагтан нь зөвхөн Хойд Америкт л байдаг “rana cascadae” хэмээх мэлхийтэй нэлээд төстэй гэнэ.