АНУ-ын Үндэсний архиваас 2001 оны есдүгээр сарын 11-ний өдрийн алан хядах ажиллагааны дараа Цагаан ордонд авсан 350 гаруй гэрэл зургийг нийтэд дэлгэлээ. Урьд өмнө огт хэвлэгдэж байгаагүй энэхүү ховор зураг дээр тэр үеийн Америкийн Ерөнхийлөгч Жорж Буш, дэд ерөнхийлөгч Дик Чейни, Төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райс нар ихэд сэтгэл түгшсэн байдалтай ярилцаж байгаа нь гарсан байна.
PBS телевизийн баримтат киноны албаны хүсэлтээр энэ зургуудыг нийтэд дэлгэжээ. Зургийг Дик Чейнигийн хувийн зурагчин авсан гэнэ. 2001 оны есдүгээр сарын 11-нд Нью-Йорк, Вашингтон, Пенсильван мужид болсон алан хядах ажиллагааны үеэр нийт 3000 хүн амь насаа алдсан юм.
Сэтгэгдэл (4)