Испанийн эрх баригчид гэрлэх насны хязгаарыг 16 болгон өөрчиллөө. Өмнө нь шүүхээс зөвшөөрвөл 14 настайдаа гэрлэж болдог байсан юм.
“Save the Children” байгууллагын Испани дахь төлөөлөгч Ана Састре бэлгийн боолчлол, хүүхэд, ялангуяа өсвөр насны охидын эрхийг хамгаалсан чухал үйл явдал боллоо гэж үзэж байна.
Өнгөрсөн онд Испанид 14 настай таван охин хүний эхнэр болжээ. Испанид эрчүүд дунджаар 33, эмэгтэйчүүд 32 настайдаа гэрлэдэг гэсэн судалгаа гарсан байна.