Тунисын парламент гурав хоног хэлэлцсэний эцэст Алан хядах ажиллагааны эсрэг хуулийг баталлаа. Энэ сарын 25-нд баталсан тус хуулийг 174 депутат дэмжиж, 10 депутат түдгэлзжээ.
Шинэ хууль ёсоор олон дахин алан хядах үйл ажиллагаанд оролцсон этгээдийг цаазаар авах ялаар шийтгэдэг болсон байна. Гэхдээ энэ хуулийг тус улсын хүний эрхийг хамгаалагч байгууллагууд эрс эсэргүүцэж байгаа юм. Учир нь Цагдаагийн газарт алан хядах үйл ажиллагаа явуулсан хэмээн сэжиглэгдсэн хүнийг өмгөөлөгч авах эрхгүйгээр 15 хоног баривчлах, утасны яриаг нь сонсох зэрэг олон эрх олгосон байна.
Сүүлийн үед Тунист олныг хамруулсан алан хядах ажиллагаа ихэссэнээс улс орны орлогын гол эх үүсвэр болсон гадаадын жуулчид ирэхээ болиод байгаа юм. Энэ сарын 4-нөөс эхлэн тус улсын нутаг дэвсгэрт ощ байдал зарлаад буй.