Австралийн Хөнгөн атлетикийн холбооноос 1980 оны Москвагийн олимпийн наадмын гурвын харайлтын тэмдээний дүнг эргэн харж, шалгахыг шаарджээ. Тус наадамд оролцсон Австралийн тамирчин Ян Кэмпбелл 17.39 метрээс хол харайсан ч шүүгч нар түүнийг дүрэм зөрчсөн хэмээн үзүүлэлтийг нь хүчингүй болгосон юм. Ингээд ЗХУ-ын тамирчин Яак Уудмяэ 17.35 метрийн амжилтаар тэргүүн байр эзэлж, Ян 16.72 метр харайсан үзүүлэлтээр дөнгөж тавдугаар байрт шалгарсан аж. Харин Австралийн Хөнгөн атлетикийн холбоо тус тэмцээний бичлэгийг хамгийн сүүлийн үеийн техник ашиглан шалгатал Ян дүрэм зөрчөөгүйгээс гадна 17.51 метр харайсан нь тогтоогдсон гэж тус холбооноос мэдээллээ.
Тиймээс Олон улсын хөнгөн атлетикийн холбоонд шаарддага илгээсэн байна.
Мөн 1948 оны Лондоны олимпийн наадмын 200 метрийн гүйлтийн тэмцээнд дөрөвдүгээр байр эзэлсэн Австралийн тамирчин Ширли Стрикленд барианд гуравт орж ирсэн нь тогтоогдсон тул мөн эсэргүүцэл илэрхийлэх аж.