Италийн орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн дамжуулснаар Адриатын тэнгисийн эрэгт байрладаг салютны үйлдвэр дэлбэрсэн байна. Дэлбэрэлтийн улмаас багаар бодоход 7 хүн амь эрсэджээ. Адриатын тэнгисийн эргийн Модугнод байдаг Брюсела салютны үйлдвэр дэлбэрсний дараа барилга бүхэлдээ сүйрсэн байна.
Гал сөнөөгчид хэргийн газарт ажиллаж байгаа бөгөөд амь үрэгдсэн иргэдийн тоо нэмэгдэж болзошгүй гэдгийг анхааруулаад байгаа юм. Гал сөнөөгчид шатаж буй үйлдвэрийн галыг бүрмөсөн унтрааж дотор орох хүртэл багадаа л бүтэн хоног шаардлагатай гэдгийг холбогдох хүмүүс сэрэмжлүүлж байна. Гал унтраахад 2 ч онгоц гал сөнөөгчдөд тусалж байна. Үйлдвэр дэлбэрсний дараа гарсан гал ойролцоох ой модонд хүрч асчээ.