Япон улсын нийслэл Токио хотын цэцэрлэгт хүрээлэнд дэлхийн хамгийн урт настай, хамгийн том цэцэг ургадаг байна. Аварга том цагаан сараана цэцэг 5 жилийн дараа дэлбээгээ нээжээ.
Ховор төрлийн аварга хэмжээтэй цагаан сараана цэцэг дэлгэрэх нь тун хэцүү гэдгийг ургамал судлаачид хэлдэг. Тиймдээ ч Токиогийн цэцэрлэгт хүрээлэнд ургадаг аварга цэцэг 5 жилийн дараа анх удаагаа дэлгэрсэн нь ховор үзэгдэл юм. 2 метр өндөр аварга цэцгийн дэлбээ ердөө 1 юм уу 2 өдөр л дэлгэрдэг байна. Тиймээс цэцэрлэгт хүрээлэнг зорьсон олон зуун жуулчдын өмнө үүд хаалгаа нээжээ. Энэ цэцгийг ихэвчлэн үхсэн цэцэг хэмээн нэрлэдэг байна. Үнэр нь яг л муудсан мах шиг үнэртдэг учраас шавж, ялааг өөртөө татдаг ажээ. Гарал нь Индонезийн Суматрагийн халуун орны ойгоос үүсэлтэй.