Америкийн “Forbes" сэтгүүлийн газраас Оросын шоу бизнесийн ертөнцөд хамгийн их орлого олсон алдартнуудын жагсаалтыг гаргасан байна. Энэ удаад нэрт теннисчин Мария Шарапова нэгдүгээрт бичигджээ.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд тэрээр 24.4-29.7 сая ам.долларын ашиг олжээ. Харин жагсаалтын хоёрдугаарт нэрт дуучин Ф.Киркоров орсон байна.
Тэрээр 10.4 сая ам.долларын ашигтай ажилласан бол гуравдугаарт дуучин Григорий Лепс бичигдэв. Дөрөвдүгээрт хоккейчин А.Овечкин, тавдугаарт телевизийн хөтлөгч Ксения Собчак орсон юм.
Сэтгэгдэл (1)